Tuesday, May 29, 2012

2012.05.30

Айж байна !!!


Өнөөдөр миний сэтгэл зүрх яг л базаад шидчихмээр онцгүй байна. Гэхдээ тэгэж болохгүй шүү дээ. Хичнээн өвдөж , хичнээн шархалж байсан ч би зүрхэнийхээ тусламжтайгаар л амьд явьж чадна. Тиймдээ л намайг яаж ч зовж , яаж ч шархалж байсан миний зүрх л тэсэж үлдэх юм . Гэхдээ өнөөдөр хэн нэгнийг буруутгамааргүй байна . Магадгүй би өөрөө буруутай ч байж болно. Надад аль нь буруу аль нь зөв байсныг дүгнэх хүсэл алгаа. Бүх зүйл хэмжээндээ байх ёстой. Зогсох ёстой газраа л зогсож, дуусах ёстой газраа л дуусах ёстой. Би маш их зүйлийг мэдэж таниж маш их зүйлд итгэх хэрэгтэй . Зүрх шаналж зүгээр л цөхөрж байна бас айж байна. Магадгүй би энэ амьдралд итгэж явах ёстой , энэ л миний алхах явах ёстой зам юм байна гэж би ухаарсан болохоор. Хүссэн хүсээгүй  эвлэрхээс өөр гарц үлдээгүй  ийм л сонголт надад үлдчихэж.  Хүн хязгааргүй огторгуйг мөрөөдөж тэмүүлдэг бол харин би зүгээр л газраар алхахыг хүсэж байна. Алдсан ч гэсэн засаад яах юм. Амьдрал угаасаа л түмэн янзын араншинтай юм чинь .



Юу хүснэ вэ ?

Хоног өдөр өнгөрөх бүрт би удаан тэсэхгүйгээ мэдэрч байна. Хүн алдаж байж ухаардаг. Зовлон шаналал, ганцаардал, хагацал зовлонг ханатлаа амссан зүрх минь хайр найргүй уйлж байна. Тэвчээр алдарч цөхрөл туйлдаа хүрэхийн цагт би өөрийгөө мэдрэхэээ болих нь бололтой. Шаналж байна. Ийм байдалтай удаан амьдарч чадахгүй нь. Одоо л надад хэн нэгэн хэрэгтэй юм шиг. Хэн нэгэнд сэтгэлээ онгойтол яриад хамаг шаналалаа гартал уйлмаар байна. Харин надад тийм хүн даанч алга. Өнөөг хүртэл хэнийг ч хүсээгүй бардам явсан зүрх минь одоо надаар тохуурхаж арчаагүй өдрүүдийн минь өмнө намайг сөхрүүлж байх шиг. Би чадах юм болов уу. Энэ хайр найргүй хорвоогийн шуурганд бууж өгөлгүйгээр тэсч үлдэж чадах уу. Надад тийм урам зориг хүсэл эрмэлзэл өгөөч. Зүгээр л хорвоо чи надад үнэн төрхөө харуулчихаач. Хамт байна гэж худлаа амласнаас хаяад явах чинь хамгийн шударга үйлдэл юм бишүү. Тэртээ тэргүй хөөрч будилж яваа хувь тавилангаа би тааж мэдэхгүй байна. Надад арай дэндүү олон зүйлийг үзүүлж, надаас арай дэндүү олон зүйлийг шаардаж байгаа бишүү. Би шаналахгүйгээр амьдарч, шархлахгүйгээр дурлаж, санаа зовохгүйгээр амьдармаар байна. Хүссэн бодсон болгоноо уудлан уудлан бичиж өөрийнхөөрөө байдаг энэ блогтоо би үүрд дурсамж болоод үлдчих юмсан. Түгжээтэй зүрхнийхээ түлхүүрийг олохгүй төөрсөөр явтал миний амьдрал дуусах вий. Би айж байна. Дахиад дурлахаас, дахиад хэн нэгний төлөө шаналахаас, дахиад сэтгэлдээ өвдөлт мэдрэхээс, дахиад үргэлжлүүлж амьдрахаас айж байна. Би хэнд итгэхэээ юу хийхээ, яаж амьдрах учраа олохгүй байна. Тэглээ гээд надад амьдралд бууж өгөх эрх алга. Энэ л хэвээрээ хөндий хоосон сэтгэлтэй, ганцаардаж, уйтгарлаж явахаас үнэхээр залхаж байна. Үнэндээ би юу хүсээд байгаагаач мэдэхгүй байна. Амьдрал яасан адармаатай юм бэ?
Би чамд зөндөө бүр мааш их хайртай надад үнэн ч байгаа ч !!!


Saturday, January 21, 2012

Hi.....
Сайн байна уу хайраа ? Миний сэтгэлийн хайрын үгс багтаж ядан тэрчлэх захидалийг минь харан унших тэр агшинд чамайгаан чанга тэврэн чамдаа Хайртайгаа хэлэн үнсьё. Хайраа би чамайгаан яасан их Сандаг гээч. Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэг ч миний сэтгэлийн нар минь ганцхан дохиох амьдрал минь сайна уу ? .Би өдөр болгон чамтайгаан жаргалтай байсан тэр л мөчүүдээ бодон, чинийхээ инээд, хөгжилтэй дүр төрхийг харан өөрийн эрхгүй инээдэг. Мэдэхгүй хүн харвал ( энэ ямар тэнэг хүн бэ ?) гэмээр л хэхэ. Хаяа чамаасаа хол байдаг хэдий ч зүрхэнд минь үргэлж чи л оршиж зүүдэндээ үргэлж хамт байдаг шүү. Хайраа чи бид хоёр энэ өдөр үерхэж эхэлснээс хойш 6 сар болжээ. Үерхэж эхэлснээс хойш энэ хугацаанд аз жаргалаар дүүрэн баяр баясалаар дүүрэн байж чадсан болуу. Амьдралын аз жаргалыг би чамаасаа л мэдэрдэг шүү хайраа. Хайраа чи санаж байна уу ? Өчигдөрхөн л юм шиг анх чамайг үүрээд гол гатлаад явж байснаа санаж байна. Бас хамт анх дэлгүүр хэсж, хамт Сүхбаатарын талбай ороод анх чинийхээ гараас атгаж байсан тэр мөч саяхан л болж өнгөрсөн юм шиг тод харагдаж байна. Анх чамайгаан "үерхий" гэж гуйж байсан өдөр 2011.11.11 хэхэ . Дандаа 111111 гэж байгааз. Би чамтайгаан учирсандаа хэн бүхнээс илүүгээр баярлаж, чамаараа бахархаж явдаг. Хайраа би өдөр бүхэн чамтайгаан л хамт байхдаа үнэхээр их аз жаргалтай  байдаг хайраа . Чи минь үргэлж хамт байдагүй ч гэсэн миний зүрх сэтгэлд чи яг л дэргэд байгаа юм шиг байдаг . Өдөр нь чамтайгаан цуг харин шөнө нь чамтайгаан би зүүдэндээ чамтайгаан 2уулахнаа хамт байдаг шүү хайраа . 6 сар . Хайраа энэ хугацаанд өдөр бүрийг өөрөөр өнгрөөж өдөр бүр бие биендээ шинээр дуралдагт би бас баяралдаг. Аниргүй шөнийн сэвшээ салхи минь Алтан нарний гэгээн цацраг минь. Чамайг анх надад хайртай гэж хэлхэд би яг нисэх шиг уйлах шиг л болсон . Төрсөн өдрийн минь бэлэг надад үнэхээр том бэлэг болж чадсан . Чиний минь өхөөрдөм хөөрхөн инээмсэглэл чинь хөлдүү зүрхийг гэсгээх шиг л дулаахан мэдрэмж төрүүлдэгээ хэлий . Наддаа эрхлээд хошуугаа цурвайлгах тэр дүр төрхөнд би үнэхээр их дуртай яг л дөнгөж дэлбээлсэн сарнай шиг л дөнгөж хаялсан цас шиг цагаан царайгаараа надлуу хараад хайртай гэхэд чинь би энэ хорвоогийн хамгийн азтай залуу шиг л санагддаг . Хайрыгаа санаандгүй үгээр гомдоосон үе зөндөө хайраа . Тэр болгонд би чамаасаа уучлалт гуйж тэр тоолонд сарнайгаар чамдаа гэм шиж уучлалт хүсьё . Хайраа чи намайг үүрд хайрлах хүнээрээ сонгоорой . Чинийхээ булбарай гараас зөөлөн атгаад тэр том мөрөөдөлдөө заавал хүрнээ , Харин чи минь надаас өөрыг хайрлалгүй, бодолгүй наддаа итгээд үргэлж надтай хамт байгаарай хэзээ ч битгий уйдаарай хайраасаа . Энэ бол чамаасаа хүсэх нэгэн хүсэлт шүүү ! Өнгөрсөн бүхнийг биш 2уулаа үргэлж ирээдүйн сайн сайхныг бодож ярьж явъя . Би энэ үгийг хүнд хэлэх дуртай "би ганцхан зүрхтэй" гэж хэлэх дуртай . Учир нь чи миний ганцхан тохиох зүрх мэт нандин хүн . Тэр зүрх минь чинийхээ төлөө цохилдог болхоор чамдаа би зөндөө их хайртай . Цаг хугцаа ямар хурдан юм вэ? хайраа хамтдаа жаргал зовлонгоо хамт туулаад өдий хүртэл бие биенээ хайрлаад ..... Цаашид ч гэсэн үргэлж бие биенээ хайрлаад хоёулаа хамт бүгдийг хийж бүтээж хамтдаа чадна хайраа . Эцэст хэлэхэд хайраа энэ бидний эхлэл ба итгэл . Чамдаа маш их ХАЙРТАЙ шүү .

Wednesday, November 23, 2011

Зөвхөн Булгаа-д






Шөндөө орсон цасан ширхэг
Өглөөн нарны туяанд гялбам
Яг л үүн шиг эмзэгхэн чамайгаан
Хэзээ ч би гомдоохгүй ээ
Үүрээр орсон манангын шиврээ
Өглөөн наранд туугдан одохдоо
Үүлэн солонго орчлонд үлдээсэн
Надад чамайг минь орчлон үлдээсэн
Тэнгэрт түгэх оддоос
Үүрийн цолмон үлддэг шиг
Үзгэсэлэнт чи минь наддаа үлдсэн
Тэгэхдээ бүүр мөнхөд үлдсэн

Хонгор чиний минь дүр тодрон үзэгдэх агшинд
Хуйлран эсгэрэх  салхинд хүслээ чамдаа шивнэж
Хувь тавилангийн жаргалдаа мансууран согтоно би
Зөн билгийн шувууд тэнгэртээ халин ниснэ
Зүрхэнд эгшиглэх дурлалаа бодсоор мөрөөдөлдөө хөвнө
Булиглах хүслийн эзэн чиний минь ариухан дүр
Бодолд минь үргэлж байх чамаасаа би хэзээ ч салахгүй ээ !!!
                                 Гал халуун дурлалын дарс жүнзэнд бялхаж
                                 Ганцхан чамдаа хайртай байсан үе нөдөд олон бий
                                 Үнэрийг чинь аясын салхинаа эрэлхийлж
                                 Үнэндээ ганц чамайг л хайрласан мөчүүд надад бий
Хаврын яргуй сэтгэлээс минь аяархан өндийж
Харцанд чинь миний энгэр нэвт гэрэлтэж
Уруул минь чиний биеээр хэрэн тэнүүчилж
Угтаа чи минийх байсан үе бас чамд бий
                                 Ийм л чигээрээ өвөл хавруудыг үдэх гэж
                                 Энэ л хэвээрээ зун намрыг угтах гэж
                                 Урсах нулимас дурлалын хилээр даван зугаалж
                                 Ухаангүй чамруу тэмүүлсэн үе надад бий
Цэцэг хүртэл атаархан хайр мөрөөдөхын цагт
Цээжин дотор баяр жаргал сүлэлдэхийн үед
Надад дурлал өгч гийгүүлсэн чи
Нандин их хайрыг өгсөн чи
                                Аргаа барсан дурлал орхиод явахын үед чинь
                                Амсиглалын чинь тоогоор надад шингэсэн
                                Аажмаар салхинд туугдах чиний энэ үнэрийг
                                Алгаараа даран өөртөө үлдээнэ би .....        
миний хайрын хамгийн дуртай дуу 

эдгээр дууг заавал сонсоорой хэхэ