Хайр гэдэг ханан дээр зурсан зүрх биш
Хайр гэдэг хадан дээр сийлсэн дурсгал биш
Хайр гэдэг хэн хүний хамаагүй хэлчихдэг үг биш
Хайр гэдэг харин хамгаас нандин итгэлцэл юм
Хамаг л амьтсын эх үрээ харамлах сэтгэлийг
Холын харь орноос эх нутгаа санах бодлыг
Хачин сайхан байгалийн тансаг бүхнийг мэдрэхийг
Хайлган сэтгэлт хүмүүс хайр гэдэг ажээ.
Өгөөмөр сэтгэлт багшийн шавьдаа сургах эрдмийг
Өөрийг нь хүмүүжүүлж өсгөсөн эцэг эхийн ачийг
Өстөн дайсан байсан ч биесээ өршөөх сэтгэлийг
Өөр хэсэг хүмүүс бас хайр гэдэг ажээ.
Хөх тэнгэрийн нар амьтай бүхнийг ээхийг
Хөрст дэлхийн шороо ургамал бүхнийг тэтгэхийг
Хавар болоход эргээд ирдэг нүүдлийн шувуудын цувааг
Хорвоо дэлхийн хүмүүс хайр гэдэг ажээ.
Бодь сэтгэлт хүний зүрхний хэмнэл алдагдуулж
Борог өвсний үзүүрээр хамрын самсаа ирвэгнүүлэх шиг
Балтай хар тугалгыг галд хайлуулж урсгах шиг
Боолоо болгож дагуулдгийг хайр гэдэг ажээ.
энэ хайр гайхалтай шүү
-Мєнхийн хайр байдаг болов уу?
-Байлгvй яахав. Ромео Жульетта шиг...
-Байхгvй ээ. Энэ орчлонд мєнхийн зvйл гэж байдаггvй юм.
-Байдаг. Тэр чинь хайр л байхгvй юу даа.
-Байлгvй яахав. Ромео Жульетта шиг...
-Байхгvй ээ. Энэ орчлонд мєнхийн зvйл гэж байдаггvй юм.
-Байдаг. Тэр чинь хайр л байхгvй юу даа.
Энэ мэт эцэс тєгсгєлгvй маргаан залуусын дунд єрнєнє. Английн суут зохиолч, эмгэнэлт жvжгийн хаан В.Шекспирийн *Ромео Жульетта хоёр* vнэхээр л мєнхийн хайр хайр хайр хайр... Єєр хэлэх ч vг алга.
Єстєнvvдийн хvvхдvvд vйл лайгаар бие биендээ дурласан хэдий ч єнгє хуурамч хорвоогоос хагацах хvртлээ хоёр биедээ єгсєн хайраа шvтсээр тєгсєх нь гунигтай. Тиймээ энэ хайрыг л мєнхийн гэж хэлэхгvй юм бол єєр юуг би мєнхийн гэж хэлэх билээ. Хэдэн мянганыг дамжин яах аргагvй хайраа шив шинэхэнээр нь хадгалж чадсан байна.
-Тэднийг тэгээд заавал vхvvлж байдаг...
-Энэ чинь зохиол шvv дээ
-Yгvй шvv. Зохиол гэдэг чинь амьдралаас улбаатай.
Дахиад л маргаж эхлэх нь. Хэрэв зохиолч баатруудаа дарданаар биш юм аа гэхэд ямар нэг байдлаар амьдруулах шийдэл тєрсєн бол мєнхийн хайрын жvжиг маань эмгэнэлт биш аз жаргалтай тєгсгєлтэй болох болов уу? Оролдоод vзье.
...Дурлал хайрын золиос болж нарт хорвоог орхин одохоор нэг нь хор ууж, нєгєє нь буу авч... стоп стоп. Зогсоорой vхэл тийм ч ялдам зvйл биш шvv. Би цааш нь vргэлжлvvлье.
Тэр хор биш кола байж, нєгєє хутга нь ишрvvгээ орчихдог циркийн хутга байжээ. Мэдээж хоёул эсэн мэнд энх тунх тэврэлдээд л vнсэлцээд л... Тохирлцсон ёсоор бvх юм жин тан болж хоёр хосууд орголоо. Хуримаа хийсэн хоёр маань хошуу байтугайгаа холбож хаана ч юм дажгvй сайхан байшинд амьдарваа. Эхний хэдэн жил ч хонгор минь шувуухай минь, хайрт минь гээд л сайхаан сайхан. Гэтэл гэр дотор амьдралын аар саар бэрхшээлvvд ундарсаар, энхийн замаар шийдвэрлэхэд хvндрэл гарч эхэллээ. Ардчиллын салхи ч хvчтэй сэвэлзээд vе vе аяга таваг хага шидлэн хуй болж босоод ээлж ээлжээр тєрийн эргэлт гаргамой. Мартагдсан тvvх сєхєгдєж манай Монтекки, танай Капуллетийнхан гэсэн лоозон... Энэ мэт амьдралын дов сондуулд бvдэрнэ бvр євдгєє шалбалж хорсгоно гээч. Удалгvй тэдний хайр дурлалын бяцхан гэрч болсон Ромео Жульеттанууд мэндэлсээр. Бєєн баяр бєєн жаргал бєєн хариуцлага, бєєн зовлон...
Жульетта хvvхдvvддээ санаа тавих нь ихсэж Ромео шоовдор жаал мэт ажил гэрийн хооронд гэлдэрнэ. Энэ vед юу эсийг бодох билээ. Уур уцаартай эхнэр, уйлж чарлах хvvхдvvд, унд хоол, хувцас хунар, мєнгє... Хажуугаар нь хааяа хааяа ажлын нєхєдтэйгээ нийлж зуу татах, тэдний vнэн худал яриа, шургуунд толгой эргэнэ. Тас vсэрнэ.
Гэтэл энэ vед эр хvний нvдэнд эрвээхий суухыг хvлээсэн цэцэг харагдаж, хорвоод бас ийм сайхан цэцэг байдаг аа, би мєн сохор юм аа гэж дуу алдана. Хєл алдана. Ингээд Жульетта толгойноос арчигдаж зvрхний ховдлын харанхуй буланд дурсамж тєдий жийгдвээ. Давсгvй бантан шиг амьдрал дундаа хэдэн хvvхдээ тэвэрсэн тэрбээр єрх толгойлсон эхийн тоог нэгээр нэмж хавийн харчуулд ээрvvлж *нуудгай* болон хоцровоо хєєрхий. Харин нєгєє баатар маань энэ vед эрх чєлєє ханхлуулсаар хэний охин єсєж вэ, хэний айраг исэж вэ хэмээн жирийлгэж явсаар ойчих биз...
За за эрхэм уншигч та намайг єршєє. Эмгэнэлт жvжгийг засах гэсэн биш бvр элэг эмтрэм жvжиг болгочихлоо. Єєрєє vvнээсээ айсандаа дотор хачин болчихлоо байз.
Тоост энэ хорвоо дээр дурлал хайр vгvйсэн бол
Тоож би мэндлэхгvй байсан...

Мөнхийн хайр чи бид хоёрыг ивээг
"А хариулт 3 оноо, Б хариулт 2 оноо, В хариулт 1 оноо, Г хариулт 0 оноо."
1. Ихэнхдээ та хоёр юунаас болж маргалддаг вэ?
А. Бид хоёр маргалддаггүй.
Б. Ихэнхдээ миний ааш зангаас.
В. Түүний амьдралыг үзэх үзлээс.
Г. Түүний хөнгөмсөг байдлаас.
2. Таныг тэврээд найз залуу /нөхөр/ тань толинд хараад...
А. Бид хоёр тохирсон хосууд гэж хэлдэг.
Б. Чамтай учирсан минь ямар их аз вэ?
В. Толгойгоо угаах хэрэгтэй байж дээ.
Г. Надтай учирдаг чи азтай ххүүхэн шүү гэж хэлдэг.
3. Кино үзсэнийхээ дараа үргэлж...
А. Ижил сэтгэгдэл үлддэг.
Б. Чиний ойлтолт буруу хэмээн тэр надад тайвнаар ойлгуулдаг.
В. Өөр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж улайран маргалддаг.
Г. Үргэлж санал зөрж маргалддаг.
4. Таныг найз залуу тань өөрийнхөө найзуудтай хэзээ танилцуулсан бэ?
А. Боломж гармагц л.
Б. Би түүнийг найзуудтайгаа танилцуулсны дараа.
В. Түүний найзуудыг би урьд өмнө нь таньдаг байсан.
Г. Одоо болтол танилцаагүй л байгаа.
5. Найз залуу тань хайраа анх илчлэхдээ...
А. Өвдөг сөгдөн цэцгийн баглаа баглаа барьсан.
Б. Голын эрэг дээр энхрийлэн тэвэрч зогсоод.
В. Үнэндээ бол хачиртай талх хазангаа.
Г. Одоохондоо сэтгэлээ илчлээгүй байгаа.
6. Орой утасдан сайхан амрахыг хүсэхдээ тэрбээр үргэлж...
А. Маш их санаж байна, хурдан өглөө болоосой гэж хэлдэг.
Б. Сайхан амраарау, миний амттай заанхан минь.
В. Тэр оройн цагаар над руу ердөө залгадаггүй.
Г. Өөрийг нь зүүдэлж нойрсохыг ерөөдөг.
7. Таны бодлоор...
А. Та хоёр яг тохирсон хосууд.
Б. Боломж гарвал цаг үргэлж шинийг элэрхийлдэг.
В. Өнөөдөр ч гэсэн та хоёр цуг байх болно гэдгийг сайн мэддэг.
Г. Түр зуур ч болов уулзах үед тэр үргэлж хаа нэг тийшээ явах хэрэгтэй болсон байдаг.
8. Долоо хоногт та хоёр хэдэн удаа уулздаг вэ?
А. Өдөр бүр.
Б. Хоёуланд н зав гарсан үед.
В. Зөвхөн намайг зөвшөөрсөн тохиолдолд.
Г. Түүний хүссэн үед.
9. Гал тогооныхоо өрөөнд суугаад аяга кофэ уунгаа...
А. Хонгор минь, хоёулаа хэдэн хүүхэдтэй болох вэ?
Б. Хонгор минь, үдшийг хэрхэн сонирхолтой өнгөрөөх вэ?
В. Бид хоёр ховор ярилцаж, ихэнхдээ үнсэлцдэг.
Г. Зөвхөн найз залуугийнхаа асуудлыг хөндөн ярилцдаг.
10. Та түүнд гомдоод гүйн гарахад тэр яадаг вэ?
А. Аргадахаар таны араас гүйдэг.
Б. Хүлээдэг ч тэсэлгүй хойноос тань очдог.
В. Таныг өөрөө буцаж ирэхийг хүлээдэг.
Г. Ямар ч тохиолдолд таныг буруугаа хүлээхийг шаарддаг.
Одоо хэдэн оноо авсанаа тоолъё
23-аас дээш оноо авсан бол танд боломж байна. Найз залуу тань тантай хамт байхыг үнэн сэтгэлээсээ хүсдэг бололтой. Та маш хүчтэй дурлаж, энэ дурлал урт хугацаагаар үргэлжилнэ гэдэгт итгэж болох хэдий ч бодит байдалд дүгнэлт хийж, ухамсартай хандаж, холыг харж чадах нь чухал. Та хоёр хэзээ ч муудалцахгүй бөгөөд муудалцсан тохиолдолд найз залуу тань үргэлж бууж өгөх болно. Мэдээж, энэ уйтгартай, нэг хэвийн амьдрал таныг аз жаргалтай тайван амьдрал таныг залхаахгүй бол үүрдийн хайр дурлалтайгаа учирсан гэдэгт иргэж болно.
15-22 оноо авсан бол та хоёр яг тохирсон хосууд. Тэр үнэхээр чамд хайртай. Тиймээс бүх зүйл ойлгомжтой байхад энэ тухай заавал нурших шаардлагагүй. Тэр таны хэцүү зан авирыг ч тэсэн өнгөрөөж чаддаг. Мэдээж тэр өөрөө ч бас өндөг шиг өөгүй хүн биш гэдэг нь ойлгомжтой. Та хоёр зөвхөн үнсэлцэх биш, ярилзах, зүгээр л гар гараасаа барин суух нь ч хэн хэнд нь таалагддаг. Тиймээс та мөнхийн хайр дурлалтайгаа учирсан гэдэгт итгэж болно.
8-14 оноо авсан бол нэг бол та түүнд хайртай гэдгээ хараахан ухаараагүй байгаа, эсвэл огт хайргүй юм байна. Та хоёр өөр өөрийнхөө сонирхсон зүйлийг хийж, өөр өөрийнхөө амьдралаар амьдардаг. Гэхдээ та хоёрын харилцаа зарим нэг зүйл дээр тохирдог. Тиймээс энэ нь жинхэнэ хайр сэтгэл мөн үү гэдгийг эртнээс ойлгож ухаарахыг хичээ.
0-7 оноо авсан бол, бүсгүй минь та хэцүүхэн л байдалд байгаа юм байна даа. Та хоёрын харилцааг зүгээр л нэг жүжгийн үзэгдэл гэж хэлж болох юм. Тэр таныг биш өөрийгөө мөнхөд хайрлаж явах болно. Түүнээс харилцаагаа таслаж, мөнхийн хайр дурлалаа хайхыг зөвлөж байна.
No comments:
Post a Comment