хамгийн сайхан зүйл бол чи

Сайн уу миний тачигнан инээдэг, мөрөөдөл дүүрэн, гэнэн цайлган охин минь,дурлаж хайрлаж, санаж ганцаардаж, хүлээж догдолж дуралсан өөлкөн гүнж минь . Яагаад ч юм чамдаа нэгэн зүйлийг хэлэхийг хүслээ . Аз жаргал гэж яг юу юм бол .Тэр зүйл яг юунаас урган гарж хүний сэтгэлийг тийм ихээр догдлуулж, баярлуулж, гайхшруулдаг юм болоо . Гагцхүү хүн болгон инээд хөөр, баяр баяслыг авчирдаг тэр сэтгэлийн том хөдлөл байх гэж би хувьдаа бодож байна. Харин миний аз жаргал бол 3 янз байдаг . 1. бүжиглэж байхадаа аз жаргалтай байдаг. 2.Гэр бүлээрээ ширээ тойрон хоол идэж юм ярилцан инээлдэх тэр агшинд жаргалтай байдаг. Харин 3 дахь нь мэдээж хэнтэй ч юутай ч зүйрлэшгүй эрхэм наньдан чи минь юм. Чинийхээ инээмсэглэж байхыг хараад үнэхээр их аз жаргалыг мэдэрж өөрын эрхгүй инээдэг. Чамайгаан тэврээд юм ярин суухад толгой дотор чамаас өөр юу ч бодогдодгүй ганцхан чинийхээ ярьж байгаа тэр зүйлсийг сонсоо л суумаар санагддаг нь бас нэгэн аз жаргал . Хэнээс ч нуусан нууцаа чи зөвхөн надад хэлдэг, хамгийн үнэнчээр бид ярилцаж чаддаг. Хамгийн сайхан зүйл бол чи минь. Сайхан үгээр чамайг хуурах гэсэнгүй . Чи минь сандаа хоёуланд нь мөрөөдөл бий хамт гар гараасаа барилцаад бие биендээ итгээд тэр цагаахан мөрөөдөлрүүгээ санаа нэг хүсэл тэмүүлэлтэй бие биендээ итгэж агуу хайрын түүхийг бүтээж чадахгүй ч гэсэн ирээдүй болох хүүхдүүддэээ бахархалтайгаар ярих тийм сайхан хайрын түүхийг ганцхан надтай , зөвхөн чамтай л хамт хийхийг маш их хүсэж байна. хэхэхэ, Наддаа итгээрэй намайг битгий орхиорой .  
 
Их гоё дуу шүү заавал сонсоорой

Энэ маш үнэн үгтэй дуу хэхэхэ заавал сонсоорой 

Батука 2011 оны 12-р сарын 11 өдөр

No comments:

Post a Comment