Saturday, November 26, 2011
Wednesday, November 23, 2011
Зөвхөн Булгаа-д
Шөндөө орсон цасан ширхэг
Өглөөн нарны туяанд гялбам
Яг л үүн шиг эмзэгхэн чамайгаан
Хэзээ ч би гомдоохгүй ээ
Үүрээр орсон манангын шиврээ
Өглөөн наранд туугдан одохдоо
Үүлэн солонго орчлонд үлдээсэн
Надад чамайг минь орчлон үлдээсэн
Тэнгэрт түгэх оддоос
Үүрийн цолмон үлддэг шиг
Үзгэсэлэнт чи минь наддаа үлдсэн
Тэгэхдээ бүүр мөнхөд үлдсэн
Хонгор чиний минь дүр тодрон үзэгдэх агшинд
Хуйлран эсгэрэх салхинд хүслээ чамдаа шивнэж
Хувь тавилангийн жаргалдаа мансууран согтоно би
Зөн билгийн шувууд тэнгэртээ халин ниснэ
Зүрхэнд эгшиглэх дурлалаа бодсоор мөрөөдөлдөө хөвнө
Булиглах хүслийн эзэн чиний минь ариухан дүр
Бодолд минь үргэлж байх чамаасаа би хэзээ ч салахгүй ээ !!!
Ганцхан чамдаа хайртай байсан үе нөдөд олон бий
Үнэрийг чинь аясын салхинаа эрэлхийлж
Үнэндээ ганц чамайг л хайрласан мөчүүд надад бий
Хаврын яргуй сэтгэлээс минь аяархан өндийж
Харцанд чинь миний энгэр нэвт гэрэлтэж
Уруул минь чиний биеээр хэрэн тэнүүчилж
Угтаа чи минийх байсан үе бас чамд бий
Ийм л чигээрээ өвөл хавруудыг үдэх гэж
Энэ л хэвээрээ зун намрыг угтах гэж
Урсах нулимас дурлалын хилээр даван зугаалж
Ухаангүй чамруу тэмүүлсэн үе надад бий
Цээжин дотор баяр жаргал сүлэлдэхийн үед
Надад дурлал өгч гийгүүлсэн чи
Нандин их хайрыг өгсөн чи
Аргаа барсан дурлал орхиод явахын үед чинь
Амсиглалын чинь тоогоор надад шингэсэн
Аажмаар салхинд туугдах чиний энэ үнэрийг
Алгаараа даран өөртөө үлдээнэ би .....
эдгээр дууг заавал сонсоорой хэхэ
Subscribe to:
Posts (Atom)