Hi.....
Сайн байна уу хайраа ? Миний сэтгэлийн хайрын үгс багтаж ядан тэрчлэх захидалийг минь харан унших тэр агшинд чамайгаан чанга тэврэн чамдаа Хайртайгаа хэлэн үнсьё. Хайраа би чамайгаан яасан их Сандаг гээч. Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэг ч миний сэтгэлийн нар минь ганцхан дохиох амьдрал минь сайна уу ? .Би өдөр болгон чамтайгаан жаргалтай байсан тэр л мөчүүдээ бодон, чинийхээ инээд, хөгжилтэй дүр төрхийг харан өөрийн эрхгүй инээдэг. Мэдэхгүй хүн харвал ( энэ ямар тэнэг хүн бэ ?) гэмээр л хэхэ. Хаяа чамаасаа хол байдаг хэдий ч зүрхэнд минь үргэлж чи л оршиж зүүдэндээ үргэлж хамт байдаг шүү. Хайраа чи бид хоёр энэ өдөр үерхэж эхэлснээс хойш 6 сар болжээ. Үерхэж эхэлснээс хойш энэ хугацаанд аз жаргалаар дүүрэн баяр баясалаар дүүрэн байж чадсан болуу. Амьдралын аз жаргалыг би чамаасаа л мэдэрдэг шүү хайраа. Хайраа чи санаж байна уу ? Өчигдөрхөн л юм шиг анх чамайг үүрээд гол гатлаад явж байснаа санаж байна. Бас хамт анх дэлгүүр хэсж, хамт Сүхбаатарын талбай ороод анх чинийхээ гараас атгаж байсан тэр мөч саяхан л болж өнгөрсөн юм шиг тод харагдаж байна. Анх чамайгаан "үерхий" гэж гуйж байсан өдөр 2011.11.11 хэхэ . Дандаа 111111 гэж байгааз. Би чамтайгаан учирсандаа хэн бүхнээс илүүгээр баярлаж, чамаараа бахархаж явдаг. Хайраа би өдөр бүхэн чамтайгаан л хамт байхдаа үнэхээр их аз жаргалтай байдаг хайраа . Чи минь үргэлж хамт байдагүй ч гэсэн миний зүрх сэтгэлд чи яг л дэргэд байгаа юм шиг байдаг . Өдөр нь чамтайгаан цуг харин шөнө нь чамтайгаан би зүүдэндээ чамтайгаан 2уулахнаа хамт байдаг шүү хайраа . 6 сар . Хайраа энэ хугацаанд өдөр бүрийг өөрөөр өнгрөөж өдөр бүр бие биендээ шинээр дуралдагт би бас баяралдаг. Аниргүй шөнийн сэвшээ салхи минь Алтан нарний гэгээн цацраг минь. Чамайг анх надад хайртай гэж хэлхэд би яг нисэх шиг уйлах шиг л болсон . Төрсөн өдрийн минь бэлэг надад үнэхээр том бэлэг болж чадсан . Чиний минь өхөөрдөм хөөрхөн инээмсэглэл чинь хөлдүү зүрхийг гэсгээх шиг л дулаахан мэдрэмж төрүүлдэгээ хэлий . Наддаа эрхлээд хошуугаа цурвайлгах тэр дүр төрхөнд би үнэхээр их дуртай яг л дөнгөж дэлбээлсэн сарнай шиг л дөнгөж хаялсан цас шиг цагаан царайгаараа надлуу хараад хайртай гэхэд чинь би энэ хорвоогийн хамгийн азтай залуу шиг л санагддаг . Хайрыгаа санаандгүй үгээр гомдоосон үе зөндөө хайраа . Тэр болгонд би чамаасаа уучлалт гуйж тэр тоолонд сарнайгаар чамдаа гэм шиж уучлалт хүсьё . Хайраа чи намайг үүрд хайрлах хүнээрээ сонгоорой . Чинийхээ булбарай гараас зөөлөн атгаад тэр том мөрөөдөлдөө заавал хүрнээ , Харин чи минь надаас өөрыг хайрлалгүй, бодолгүй наддаа итгээд үргэлж надтай хамт байгаарай хэзээ ч битгий уйдаарай хайраасаа . Энэ бол чамаасаа хүсэх нэгэн хүсэлт шүүү ! Өнгөрсөн бүхнийг биш 2уулаа үргэлж ирээдүйн сайн сайхныг бодож ярьж явъя . Би энэ үгийг хүнд хэлэх дуртай "би ганцхан зүрхтэй" гэж хэлэх дуртай . Учир нь чи миний ганцхан тохиох зүрх мэт нандин хүн . Тэр зүрх минь чинийхээ төлөө цохилдог болхоор чамдаа би зөндөө их хайртай . Цаг хугцаа ямар хурдан юм вэ? хайраа хамтдаа жаргал зовлонгоо хамт туулаад өдий хүртэл бие биенээ хайрлаад ..... Цаашид ч гэсэн үргэлж бие биенээ хайрлаад хоёулаа хамт бүгдийг хийж бүтээж хамтдаа чадна хайраа . Эцэст хэлэхэд хайраа энэ бидний эхлэл ба итгэл . Чамдаа маш их ХАЙРТАЙ шүү .