Tuesday, May 29, 2012

2012.05.30

Айж байна !!!


Өнөөдөр миний сэтгэл зүрх яг л базаад шидчихмээр онцгүй байна. Гэхдээ тэгэж болохгүй шүү дээ. Хичнээн өвдөж , хичнээн шархалж байсан ч би зүрхэнийхээ тусламжтайгаар л амьд явьж чадна. Тиймдээ л намайг яаж ч зовж , яаж ч шархалж байсан миний зүрх л тэсэж үлдэх юм . Гэхдээ өнөөдөр хэн нэгнийг буруутгамааргүй байна . Магадгүй би өөрөө буруутай ч байж болно. Надад аль нь буруу аль нь зөв байсныг дүгнэх хүсэл алгаа. Бүх зүйл хэмжээндээ байх ёстой. Зогсох ёстой газраа л зогсож, дуусах ёстой газраа л дуусах ёстой. Би маш их зүйлийг мэдэж таниж маш их зүйлд итгэх хэрэгтэй . Зүрх шаналж зүгээр л цөхөрж байна бас айж байна. Магадгүй би энэ амьдралд итгэж явах ёстой , энэ л миний алхах явах ёстой зам юм байна гэж би ухаарсан болохоор. Хүссэн хүсээгүй  эвлэрхээс өөр гарц үлдээгүй  ийм л сонголт надад үлдчихэж.  Хүн хязгааргүй огторгуйг мөрөөдөж тэмүүлдэг бол харин би зүгээр л газраар алхахыг хүсэж байна. Алдсан ч гэсэн засаад яах юм. Амьдрал угаасаа л түмэн янзын араншинтай юм чинь .



Юу хүснэ вэ ?

Хоног өдөр өнгөрөх бүрт би удаан тэсэхгүйгээ мэдэрч байна. Хүн алдаж байж ухаардаг. Зовлон шаналал, ганцаардал, хагацал зовлонг ханатлаа амссан зүрх минь хайр найргүй уйлж байна. Тэвчээр алдарч цөхрөл туйлдаа хүрэхийн цагт би өөрийгөө мэдрэхэээ болих нь бололтой. Шаналж байна. Ийм байдалтай удаан амьдарч чадахгүй нь. Одоо л надад хэн нэгэн хэрэгтэй юм шиг. Хэн нэгэнд сэтгэлээ онгойтол яриад хамаг шаналалаа гартал уйлмаар байна. Харин надад тийм хүн даанч алга. Өнөөг хүртэл хэнийг ч хүсээгүй бардам явсан зүрх минь одоо надаар тохуурхаж арчаагүй өдрүүдийн минь өмнө намайг сөхрүүлж байх шиг. Би чадах юм болов уу. Энэ хайр найргүй хорвоогийн шуурганд бууж өгөлгүйгээр тэсч үлдэж чадах уу. Надад тийм урам зориг хүсэл эрмэлзэл өгөөч. Зүгээр л хорвоо чи надад үнэн төрхөө харуулчихаач. Хамт байна гэж худлаа амласнаас хаяад явах чинь хамгийн шударга үйлдэл юм бишүү. Тэртээ тэргүй хөөрч будилж яваа хувь тавилангаа би тааж мэдэхгүй байна. Надад арай дэндүү олон зүйлийг үзүүлж, надаас арай дэндүү олон зүйлийг шаардаж байгаа бишүү. Би шаналахгүйгээр амьдарч, шархлахгүйгээр дурлаж, санаа зовохгүйгээр амьдармаар байна. Хүссэн бодсон болгоноо уудлан уудлан бичиж өөрийнхөөрөө байдаг энэ блогтоо би үүрд дурсамж болоод үлдчих юмсан. Түгжээтэй зүрхнийхээ түлхүүрийг олохгүй төөрсөөр явтал миний амьдрал дуусах вий. Би айж байна. Дахиад дурлахаас, дахиад хэн нэгний төлөө шаналахаас, дахиад сэтгэлдээ өвдөлт мэдрэхээс, дахиад үргэлжлүүлж амьдрахаас айж байна. Би хэнд итгэхэээ юу хийхээ, яаж амьдрах учраа олохгүй байна. Тэглээ гээд надад амьдралд бууж өгөх эрх алга. Энэ л хэвээрээ хөндий хоосон сэтгэлтэй, ганцаардаж, уйтгарлаж явахаас үнэхээр залхаж байна. Үнэндээ би юу хүсээд байгаагаач мэдэхгүй байна. Амьдрал яасан адармаатай юм бэ?
Би чамд зөндөө бүр мааш их хайртай надад үнэн ч байгаа ч !!!